Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
- Тавантолгой-Гашуунсухайт төмөр замын газар, шорооны ажил болон эхний 130 километрт дэд бүтцийн барилга угсралтыг энэ онд багтаан дуусгана.
- “Хөнгөн үйлдвэрийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесийн корпораци”, “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв” улсын төсөвт үйлдвэрийн газрыг нэгтгэн “Судалгаа, хөгжлийн төв” болгон өөрчлөв.
- Төр, нийгэм, шашны нэрт зүтгэлтэн Егүзэр хутагт Жамсранжавын Галсандашийн мэндэлсний 150 жилийн ойг гуравдугаар улиралд тэмдэглэх болов.