Төсвийн тухай хуульд заасан цаглабарын дагуу наймдугаар сарын 15-ны дотор төсвийн ерөнхийлөн захирагч нар жилийн төсвийн талаарх саналаа Сангийн яаманд хүргүүлсэн. Тус яам саналуудыг нэгтгэн боловсруулж, есдүгээр сарын 15-ны дотор Засгийн газарт өргөн мэдүүлэхээр хуульчилсан юм. Энэ дагуу Сангийн яам Монгол Улсын 2021 оны төвсийн төслөө боловсруулж байна.
Засгийн газар жилийн төсвийн төслийг 10 дугаар сарын 1-ний дотор УИХ-д өргөн мэдүүлж, хууль тогтоох дээд байгууллага төслийг хэлэлцэн 11 дүгээр сарын 15-ны дотор батлах хуулийн заалттай.