logo
Салбар хоорондын уялдааг сайжруулж, инновац нэвтрүүлнэ

Салбар хоорондын уялдааг сайжруулж, инновац нэвтрүүлнэ

2020/09/16

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн салбарын удирдлагын ээлжит шуурхай хуралдаанаа хийлээ. Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”, 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т боловсрол, шинжлэх ухааны салбарын хөгжлийн чиглэлээр тусгагдсан дэд зорилтыг хэрэгжүүлэх төлөвлөлтийг ярилцав.

Мөн салбарын үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах зорилтын хүрээнд Боловсролын багц хуулийн төслийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулж, хуулийн төслийг салбарын хэмжээнд хэлэлцүүлэх ажлыг энэ оны 10 дугаар сараас эхлүүлэхийг ажлын хэсэгт үүрэг болгов.

Боловсрол, шинжлэх ухааны салбар хооронд болон яам, харьяа байгууллага, нэгжүүдийн ажлын уялдааг сайжруулж, үйл ажиллагаа, мэдээлэл солилцоход цахим технологид шилжих ажлыг яаралтай хэрэгжүүлэхийг даалгаад боловсролын бүх түвшинд инновац нэвтрүүлэх, цахим шилжилт хийхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш