Есдүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор иргэн Д нь экспортын гэрчилгээгүй, гарал үүсэл тодорхойгүй, бичиг баримтгүйгээр адууны хатаасан өлөн гэдэс 120 кг, ургамлын үр 100 кг-ийг хил давуулахаар завдсаныг хилийн Мэргэжлийн хяналтын албаны шалгалтаар илрүүллээ. Эдгээр бүтээгдэхүүнийг ачааны автомашины чиргүүлийн доод хэсэгт нуун далдалж, хууль бусаар хил давуулахыг завдсан байна.
Эх сурвалж: МХЕГ