logo
Хөдөө аж ахуйн чиглэлээр их сургууль, эрдэм шинжилгээ-судалгааны хотхон байгуулна

Хөдөө аж ахуйн чиглэлээр их сургууль, эрдэм шинжилгээ-судалгааны хотхон байгуулна

2020/09/17

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн орон нутаг дахь их сургуулиудыг хотхон хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэх” дэд зорилт дэвшүүлсэн. Зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж буй ХААИС-ийн харьяа Ургамал, газар тариалангийн хүрээлэнг өргөтгөн их сургууль, эрдэм шинжилгээ-судалгааны хотхон болгохоор төлөвлөсөн.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Ургамал, газар тариалангийн хүрээлэн болон Агроэкологи, бизнесийн сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, бүсийн хэмжээнд хөдөө аж ахуйн чиглэлээр хотхон хэлбэрээр ажиллах боломжтойг онцлов.

Сургууль, хүрээлэнгийн удирдлага, эрдэм шинжилгээний ажилтан, багш нар салбарын сайдад сургалтын хэсэг, судалгаа шинжилгээний бааз, техник, технологи, хөдөө аж аж ахуйн таримал ургамлын генетик нөөцийн сангийн нөхцөл байдлаа танилцуулж, тулгамдаж буй асуудал, шинэлэг санал, санаачилгын талаар ярилаа.
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш