logo
У.Хүрэлсүх: Орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхэд Дарханы төмөрлөгийн үйлдвэр чухал үүрэг гүйцэтгэнэ

У.Хүрэлсүх: Орон сууцжуулах бодлогыг хэрэгжүүлэхэд Дарханы төмөрлөгийн үйлдвэр чухал үүрэг гүйцэтгэнэ

2020/09/18

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т ажиллах үеэрээ  "Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөр" ийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ёстой. Засгийн газар дотоодын үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ” гэв. Дарханы төмөрлөгийн үйлдвэр" компани 1990 онд байгуулдсан, уул уурхайн олборлолт, боловсруулалт, төмөрлөгийн үйлдвэрлэл, гадаад болон дотоод худалдаа зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Монгол гангаар Монголыг хөгжүүлнэ”гэсэн уриа, зорилготой. Улсдаа металлургийн анхдагч,  хамгийн том ган үйлдвэрлэгч юм.

Гангын үйлдвэр нь жилдээ 121,7 мянган тонн хаягдал төмөр хайлж, 108.7 мянган тонн бэлдэц үйлдвэрлэн, 100.0 мянган тонн цувимал үйлдвэрлэх хүчин чадалтай. 2017 онд анх удаа даралтаар боловсруулах технологи ашиглан хагас өөрөө нунталагч тээрмийн ган бөмбөлөг үйлдвэрлэсэн, бүрэн автомат тоон удирдлагын систем бүхий Евро стандартын үйлдвэрийг ашиглалтад оруулжээ.

Мөн нэмүү өртөг шингээсэн, импортыг орлох, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, чанартай ган бөмбөлөг үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн өдөр Цемент, шохойн үйлдвэрт ажиллалаа.  Энэ үйлдвэр 37 жилийн хугацаанд 6,7 сая тонн цемент, 1,5 сая тонн шохой үйлдвэрлэж зах зээлд нийлүүлээд байна.

Цаашид өндөр хүчин чадалтай тээрэм угсрах, шохойн утааг багасгах, цемент шохойгоор хийж болох бүх төрлийн бетон хийц эдлэл, барилгын материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэн бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулахаар төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Дархан-Уул аймаг газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн бүс болно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллах үеэр тус аймаг “Засгийн газрын тогтоолын дагуу газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн бүс болно. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө төлөвлөгөө гарган ажиллаж байгаа” гэдгийг аймгийн Засаг дарга С.Насанбат танилцуулгадаа тэмдэглэв. Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангирт, “Хабитат” их сургууль гэсэн чиглэлийн 3000 гаруй айл өрх болон нэр бүхий хотхоныг төвийн шугамд холбоход улсын төсвөөс 14 тэрбум гаруй төгрөг зарцуулах юм.

Тус аймагт  2016 онд 7,6 тэрбум төгрөгөөр 15000 метр дулаан , цэвэр усны шугамын ажлыг гүйцэтгэж эхний багцыг хүлээлгэн өгсөн. Үлдсэн 6,5 тэрбум төгрөгийн ажлын зураг төсвийг шинэчлэхэд 13 тэрбум төгрөг шаардлагатай юм байна. Дархан хотод амины орон сууцны зориулалтаар 251 айлын орон сууцны 25 дугаар хорооллыг  иргэдийн оролцоотой хэрэгжүүлж байгаа бөгөөд инженерийн шугам сүлжээ , хашаажуулалт, гадна гэрэлтүүлэг зэрэгт 6,2 тэрбум төгрөг зарцуулжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш