Ард иргэдэд хүрэх соёл урлаг, соён гэгээрүүлэх ажлыг сайжруулах, соёлын байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх зорилгоор СОЁЛЫН ЦАГ 2 сарын хугацаанд үргэлжлэх нөлөөллийн аяныг эхлүүлж байна.
Аяны хүрээнд "НОМЫН БАЯР-2020"-ын хүрээнд Монголын нууц товчооны хэлэлцүүлэг, Зуны уншлага шилдэг тэмдэглэл, Шүлгийн марафон зохион байгуулж шилдэг уншигч, аваргуудаа шалгаруулж шагнасан юм.