Өнөөдөр аргын тооллын 2020 оны есдүгээр сарын 30. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын Билгийн тооллын шинийн 14. Буд гараг. Шувуун хошуут одтой, нэг цагаан мэнгэтэй улаан хулгана өдөр.
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Ус
Өдрийн наран 6 цаг 50 минутад мандан, 18 цаг 34 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхэрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй бөгөөд ан гөрөө хийх, мал адгуус мууоах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн.
Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн бөгөөд эд мал арвидна хэмээжээ.