Өмнөговь аймгийн "Дайчин" таеквондогийн холбооны залуус Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Мөнхбаяртай уулзаж үйл ажиллагаагаа танилцуулав. Одоогоор 150 гаруй хүүхэд хамрагдаж байна.
Монгол улсын 6 удаагийн аварга, хар бүс 2-р дантай, ОУХМ О.Мөнхзолбоог багш дасгалжуулагчаар ажиллуулж байгаа юм. Уулзалтын үр дүнд ДАЙЧИН таеквондогийн холбоог дэмжиж хамтран ажиллахаар болсон юм.