Хүний нөөцийн төлөвлөлтийн ажлыг тайлагнах уулзалтад үйлдвэрийн 18 бүтцийн нэгжийн 800 гаруй ажиллагч оролцлоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газраас үйлдвэрийн хүний нөөцийн ажилтнуудын мэдлэг, ур чадварын түвшнийг тогтоох шалгалт авчээ. Шалгалтын үр дүнг хэлэлцэн, ажлын хэсэг байгуулан төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд үйлдвэрийн газрын бүтцийн нэгжүүдийн хүний нөөцийн мэргэжилтнүүд хүний нөөцийн төлөвлөлтөд хэрхэн анхаарах, ирэх таван жилийн төлөвлөгөөнд хэрхэн тооцоо судалгаатай ажиллах тайлан мэдээллийг сонсох юм. Одоогоор Ус хангамжийн болон Цахилгааны цехийн мэргэжилтнүүд хүний нөөцийн төлөвлөлтийн чиглэлээр хийж буй ажлынхаа чиглэлийг танилцуулав. Мөн хүний нөөцийн чиглэлээр ажилчдын санал бодлыг хүлээн авч байна.
Т.БАТЧУЛУУН
ФОТО: Б.БАТТӨГС