logo
“Гоонь эрчүүдийн хуушуур” нэрийн хоолы газрын үйл ажиллагааг зогсоолоо

“Гоонь эрчүүдийн хуушуур” нэрийн хоолы газрын үйл ажиллагааг зогсоолоо

2020/10/14

Иргэний ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу “Гоонь эрчүүдийн хуушуур” нэрийн хоол үйлдвэрлэлийн газарт холбогдох улсын байцаагчид хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тухайн хоолны газар нь үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө эрх бүхий байгуулагуудад мэдэгдээгүй үйлчилгээ эрхлэсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэлийн арга хэмжээ авч ажиллалаа.

Тухайн хоолны газрын түрээслэж буй ажлын байр нь үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй байсан тул үйл ажиллагааг зогсоов. 

Эх сурвалж: НМХГ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш