logo
“Дэлхийн охидын өдөр”-т зориулсан “Ээж охидын өдөрлөг” боллоо

“Дэлхийн охидын өдөр”-т зориулсан “Ээж охидын өдөрлөг” боллоо

2020/10/14

Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблей 2012 оноос эхлэн жил бүрийн 10-р сарын 11-ний өдрийг Олон Улсын Охидын өдөр болгон тунхаглажээ. Дэлхийн 193 оронд энэ өдрийг “Олон улсын охидын өдөр” буюу “Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байгаа  билээ.  

Энэ өдөр охидод тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, тэдний эрхийг хамгаалах, тэдэнд боловсрол эзэмшүүлэхэд анхаарлаа хандуулах, охидын эрхийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлууд хийгддэг юм.

Энэ жилийн “Дэлхийн охидын өдөр”-т зориулсан “Ээж охидын өдөрлөг” өнгөрөгч ням гарагт /2020.10.11/ Хүүхдийн урлан бүтээх төвд боллоо.

“Хамтдаа хамгаалья” уриатай тус өдөрлөгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүлийн хүүхэд калуучуудын хөгжлийн газар, “Ээж дэлхий” цахим нэгдэл, Алдарт эх групп, Стратеги академи, Хүүхдийн урлан бүтээх төв, Ээж төв хамтран зохион байгууллаа.

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан энэхүү өдөрлөгт 107 ээж 142 охиноо дагуулан ирсэн бөгөөд оролцогчдод зориулсан мэдээллийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн, сэтгэл судлалын ухааны докторант Л. Бадамцэцэг, ГБХЗХГ – ын мэргэжилтэн М. Отгонгэрэл, ГБХЗХГ, ССМТ-ийн ажилтан Г. Ариунчимэг, ГБХЗХГ-ын мэргэжилтэн Г.Ойнбаяр,   СҮТ-ийн эмч, Анагаах Ухааны Доктор, Клиникийн профессор Б.Болормаа, “Өсвөр үе – Итгэл” хүүхэд охидын эмнэлгийн эмч, тэргүүлэх зэргийн эмч Ч.Нямгэрэл, МУИС-ийн Боловсрол сэтгэл судлалын тэнхимийн багш, сэтгэл зүйч Х.Сайнсанаа, нар өгсөн юм.

Мөн  Охид эмэгтэйчүүдийг дэмжигч Таванбогд интернейшл ХХК, Софи брэндийн хамт олон оролцогч ээж охидоод маань бүтээгдэхүүний дээжээсээ бэлэг барьсан юм.

Эх сурвалж: Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш