logo
“Сахал” Б.Билэгтийг Б.Хурцын оронд томилов

“Сахал” Б.Билэгтийг Б.Хурцын оронд томилов

2011/11/24
Үндэс­ний аюул­гүй байд­лын зөв­лөлийн ажлын ал­­баны дарга асан Б.Хур­цын оронд Тагнуулын Ерөн­­хий газ­­рын дарга асан Б.Би­лэг­тийг томиллоо.
Өнгөрсөн баасан гарагт АТГ-ын дэд даргад Б.Хурцыг то­милсон. Харин түүний оронд “сахал” Б.Билэгтийг то­­милсон байна. Ингэснээр Ерөн­­хийлөгчийн энэ удаа­гийн томилгоо ТЕГ-т ажил­лаж байсан дарга, ал­бан хаагч­­дын дунд болж өн­гө­рөв.
Баянмөнхийн Билэгт нь 1960 онд Хэнтий аймгийн Бэрх суманд төрсөн. 1968-1978 онд дунд сургууль, 1978-1980 онд Эрхүү хотын Улс ардын аж ахуйн дээд сур­гууль, 1983-1986 онд МУИС, 1996-1999 онд “Отгон­тэнгэр” их сургуулийг тус тус төгссөн, эдийн засагч, хуульч мэргэжилтэй.
1977 оноос Зөвлөлтийн геологи хай­гуулын экспедицэд тус­лах ажилчин, 1980-1981 онд Улаанбаатар хотын Мах бэлтгэлийн конторт ачигч, 1981-1982 онд Улаанбаатар хотын хоёрдугаар цахилгаан станцад засварчин, 1986-1988 онд Элс хайрганы “Сонс­голон” компанид нягт­лан бодогч, 1989-1990 онд “СОТ-2” трестэд нягтлан бодогч, 1990-1992 онд Монголын ард­чилсан холбооны тэргүүлэгч гишүүн, улс төрийн ажилтан, 1992-1996 онд “Ардчилал” со­нины сурвалжлагч, эрх­лэгч, 1996-1998 онд ХААҮЯ-нд газрын дарга, 1999-2000 онд Монголын ра­дио, те­ле­визийн хэрэг эрх­лэх газрын дарга, 2004-2006 онд ТЕГ-ын дар­гаар ажил­лаж байв. Тэр­бээр ТЕГ-ын 28 дахь дарга юм.
Нэг хэсэг хуулийн бай­гуул­лагаас жийгдээд байсан Б.Би­лэгт ийнхүү ҮАБЗ-д очлоо.

"Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш