logo
Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн барилгын ажил 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна

Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн барилгын ажил 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна

2020/10/26
“Ил уурхайн Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж, 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогоор хоёр давхрын цутгалтын ажил хийгдэж байна. Ирэх 11 сард барилга бүрэн баригдаж, дулаан болон бусад тоног төхөөрөмжийн угсралт эхэлнэ. Ингэснээр 2021 оны хавар Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг иж бүрэн ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна” гэж Ил уурхайн Өрөмдлөг, тэсэлгээний хэсгийн дарга Д.Бямбадорж ярилаа. 

Ил уурхайн Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр 1993 онд байгуулагдсанаас хойш 25 дахь жилдээ ажиллаж байна. Хуучин үйлдвэр жилд 10 мянган тонн эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ашиглалтад орж байсан бол 2000 онд өргөтгөл хийж, 13 мянган тонн хүртэл нэмэгдүүлж байжээ. Харин шинэ баригдаж буй үйлдвэр жилд 15 мянган тонн эмульсийн тэсрэх бодисыг орчин үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэх юм. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш