logo
Дуучин Б.Алтанжаргалын “Тэнгэрийн салхи” тоглолт болно

Дуучин Б.Алтанжаргалын “Тэнгэрийн салхи” тоглолт болно

2020/10/30

Аялгуут тансаг ардын дуу нь хүмүүний бие, дотоод сэтгэлийг ариусгах шидтэй бол өөрийн дуулах донж маяг, намба төрх, хоолойн нарийн торгон нугалаа цохилго, мэдрэмжээрээ ардын дуугаа аргадан, амилуулан  дуулдаг Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан, дуучин Б.Алтанжаргал  уран бүтээлийн хоёр дахь бие даасан тоглолтоо үзэгч түмэндээ толилуулах гэж байна.

Урт түүхийн домогт дуунууд

Уяхан хөгжмийн зөөлөн аялгуу

Уран хоолойн ганган шаглааг

Зөвхөн дэргэдээс нь хүртэх тансаг мэдрэмжийг төрүүлэх “Тэнгэрийн салхи” Ардын дууны тоглолт “Корпорэйт Конвеншн Центр”-т 2020 оны 11 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд 19.00 цагаас тоглоно.

Уг тоглолт  Chillout буюу байгалийн чимээ, зөөлөн хэмнэл бүхий тайван уур амьсгалыг бүрдүүлсэн, бүрэн хэмжээний амьд тоглолт юм. Б. Алтанжаргалын дуулахыг сонссон хэн бүхэн тал нутаг, ижий аав, амраг хайртай бүхэндээ очсон мэт мэдрэмжийг авч, гэгэлзэн, гуниглан, догдлон, жаргаж сонсдог билээ.   

Тоглолтонд үндэсний хөгжмийн “Жонон” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ, этник бүжгийн “Даанс лаб” хамтлаг, уртын дуучин Л.Баяржавхлан нар оролцож байна.

Тоглолтын Ерөнхий ивээн тэтгэгчээр Ай энд Жи Интернейшнл ХХК, дэмжигч байгууллагаар Корпорэйт Хотел энд Конвеншн центр, Талын эзэн ХХК, E Студи, Хөхүүр айраг зоог, Хуяг брэнд, Намнаа клуб, Лимитлес рекордс тус тус ажиллаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7711-8844, 8855-8810, 9990-9192 утаснаас болон www.altanjargal.com цахим хуудаснас авна уу.

Харин тоглолтын тасалбарыг https://www.ticket.mn/event/983/ болон 1900-1800 дугаараар захиалан авах боломжтой. 
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш