logo
“Халаасанд бус хэтэвчинд-Овоонд бус хэрэглээнд”аяныг дүгнэлээ

“Халаасанд бус хэтэвчинд-Овоонд бус хэрэглээнд”аяныг дүгнэлээ

2020/11/03

Монголбанкнаас үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн зохистой хэрэглээг дэлгэрүүлэх, мөнгөн тэмдэгтийн насжилтыг уртасгах зорилгоор зарласан “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг 8 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 1-нийг дуустал улс орон даяар амжилттай зохион байгуулав.

Тус аяны хүрээнд Монголбанкны төв, орон нутаг дахь салбар, хэлтэс, арилжааны банкууд хамтран иргэдэд мөнгөн тэмдэгтийн соёлтой, зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааны олон төрлийн ажлыг хийж хэрэгжүүлэв. Тодруулбал зорилтод бүлгүүдийг хамруулсан сургалт,  уулзалтуудыг зохион байгуулж, цахим орчинд өргөн хүрээнд мэдээ мэдээлэл түгээн,  иргэдийг гарын авлага тараах материалаар хангах, мөнгөн тэмдэгттэй холбоотой уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулж, орон нутагт уул овоог цэвэрлэн, аймаг бүрт анхааруулах самбарууд байршуулж ажиллалаа.

Аяныг дүгнэх үйл ажиллагаа /2020.10.30/ болж, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн идэвхи санаачлагатай оролцсон байгууллагуудыг шагнаж урамшууллаа.

Монголбанкны орон нутаг дахь хэлтэс, салбараас:

Тэргүүн байр  -Орхон аймаг дахь Монголбанкны хэлтэс

Дэд байр  -Хөвсгөл аймаг дахь Монголбанкны салбар

Гутгаар байр -Өмнөговь аймаг дахь Монголбанкны хэлтэс

Тусгай байр -Дорноговь аймаг дахь Монголбанкны хэлтэс

-Дундговь аймаг дахь Монголбанкны салбар

-Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар тус, тус байр эзлэв.

Арилжааны банкуудаас:

Тэргүүн байр -Хаан банк

Дэд байр -Голомт банк тус, тус байр эзлэв.

Эх сурвалж: Монголбанк

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш