logo
Оньсого мэт Чөтгөрийн тэнгис...

Оньсого мэт Чөтгөрийн тэнгис...

2020/11/09

“Чөтгөрийн тэнгис”-ийг Японы далайчид “Чөтрөгийн гурвалжин”, “Луугийн гурвалжин”, “Номхон далайн гурвалжин”, “Луунуудын гурвалжин” хэмээн нэрлэх нь бий. Энэ “чөтгөр” нь Токиогоос өмнө зүгт 100 км-т Миякэ арлын эргэн тойрны газар нутгийг хамардаг. Нөгөөтэйгүүр Филиппиний тэнгисийн умард хэсэг гэж ойлгож болно. Энд Бермудын гурвалжингийн адил хөлөг онгоц, нисэх онгоцууд алга болдог.

Мөн уг тэнгист харь гарагийн хөлөг онгоц харагдсан гэх яриа ч элбэг. Судлаачид Чөтгөрийн болон Бермудын гурвалжинг хамарсан газар нутгийг нэгтгэн “Чөтгөрийн тойрог” гэж нэрлэдэг юм. Чөтрөгийн тэнгист 1993 онд 10 сарын хугацаанд нийт 48 хөлөг онгоц, 200 далайчин ор сураггүй алга болсон аж. Тэдгээрийн хувь заяа хэрхсэн нь одоог хүртэл тайлагдаагүй оньсого хэвээр байгаа билээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш