logo
Мөрийтэй тоглоом тоглож байсан бүлэг этгээдийг илрүүллээ

Мөрийтэй тоглоом тоглож байсан бүлэг этгээдийг илрүүллээ

2020/11/13

Цар тахлын хөл хорионы энэ цаг үед цахим мөрийтэй тоглоомын газар мөрийтэй тоглоом тоглож байсан хэрэг гарлаа. Тодруулбал, Өнгөрөгч шөнө буюу энэ сарын 13-ны 01:00 цагт цагдаагийн албан хаагчид Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт мөрийтэй тоглоом тоглож байсан "И", "Х", "Т" нарын бүлэг этгээдийг илрүүллээ.

Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжилж байгаа бөгөөд дээрх этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20 дугаар бүлэг, 20.17-д заасан Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэсэн заалтаар хариуцлага хүлээлгэх юм байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш