Тус аян олны сайшаалыг хүлээж, маш олон байгууллага хувь хүмүүс сэтгэл гарган хүчээ нэгтгэн ажиллаж “Монголчууд эвтэй байхдаа хүчтэй” гэдгээ батлан харуулж байна.
Эхний ээлжинд цугласан хүнсний хангамжийг өчигдөр МУБИС-н II байрны оюутнуудад хүлээлгэн өглөө. Ингэхдээ халдвар хамгааллын дүрмийг сахиж, зай барин контакт үүсгэхгүйгээр хүлээлгэн өгөхөд анхааран ажиллаж байна.
Дараагийн 2 дахь ээлжний хүнсний хангамжийг Хүчирхийллээс хамгаалах “Түр хамгаалах байр”-нд хөл хорионд байгаа иргэддээ хуваарилан өгөхөөр төлөвлөж байна.
Сайхан сэтгэлт Монголчууд та бүхнийг тус аянд нэгдэхийг уриалж байна. Ингэхдээ хүнсний аюулгүй байдлын үүднээс доорх бараа бүтээгдэхүүнийг цуглуулж авах юм байна.
• Хагас боловсруулсан бүтээгдэхүүн /Бэлэн хоол/
• Битүүмжлэгдсэн савтай хүнсний бүтээгдэхүүн
• Талх,гурил,будаа,гоймон болон элсэн чихэр
• Амттан /Жигнэмэг, чихэр/
"EMART FOOD BANK" хандивын цэгүүд Имарт Чингис, Хан-Уул салбаруудад ажиллаж байна.
АЯНД НЭГДЭЖ, СЭТГЭЛ ЗҮРХЭЭРЭЭ ХАМТ БАЙГАА ТА БҮХЭНД БАЯРЛАЛАА.
ТАНЫ ӨГСӨН БЯЦХАН ТУСЛАМЖ АВСАН ХҮНДЭЭ МАШ ТОМ СЭТГЭЛИЙН ДЭМ БОЛНО.