Бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах, зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхад чиглэсэн ажлын хэсгийг аймгийн Засаг даргын Захирамжаар байгуулсан. Ажлын хэсэг зах, худалдааны төв, хүнсний дэлгүүрүүдэд дараах зөвлөмжийг хүргүүлэв.
1. Бараа бүтээгдэхүүн хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдлыг хэвийн байлгах
2. Бараа бүтээгдэхүүний үнийн түвшинг тогтвортой байлгах
3. Зохиомол хязгаарлалт хийхгүй, хомсдол үүсгэхгүй байх
4. Бараа бүтээгдэхүүнийг дамлан худалдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг хүнд хэт их хэмжээгээр болон бөөнөөр худалдаалахгүй байх ЗӨВЛӨМЖ хүргүүллээ.
Өмнөговь аймгийн хэмжээнд хүнсний бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай, үнэ хэвийн байна.