Төсвийн тухай хуулийн 8.5.1-д аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны жилийн төсвийн төслийг жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор тухайн шатны Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ гэж заасан байдаг.
Өмнөговь аймгийн 2021 оны төсвийн төслийг хуулийн хугацаанд буюу 11 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн Засаг дарга Р.Сэддорж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Бадраад өргөн барьлаа. 2020 оны 12-р сарын 03 нд болох аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар төсвийн төслийг хэлэлцэнэ.