logo
Их аварга М.Ананд Япон улсын иргэншилтэй болжээ

Их аварга М.Ананд Япон улсын иргэншилтэй болжээ

2020/12/11

Мэргэжлийн сүмогийн 71 дэх их аварга Какүрюү М.Ананд албан ёсоор Япон улсын иргэншилтэй болсныг өчигдөр  хэвлэлүүд нь мэдээлж эхэллээ. Ингэснээр тэрбээр зодог тайлсныхаа дараа Японы сүмогийн холбоонд үлдэж, дэвжээ удирдах эрхтэй болж байгаа юм. Мөн Монгол сумочдоос иргэншлээ сольсон долоо дахь бөх болж байна.

Какүрюү М.Ананд 2001 онд “Изүцү” дэвжээнээс сүмогийн гараагаа эхлүүлж, 2014 онд ёкозүна цол хүртэж байв. Тус дэвжээний ояката 2019 онд таалал төгсч, улмаар Какүрюү М.Ананд “Мичинокү” дэвжээ рүү шилжсэн. Хэрэв М.Ананд зодог тайлсныхаа дараа дэвжээний багш болбол Болгар гаралтай озеки Котоошу, Мусашимару их аварга болон секиваке Кёкутенхо Н.Цэвэгням нарын араас Японы иргэншил авсан дөрөв дэх багш болох аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш