Өмнөговь аймгийн хэмжээнд 60-аас дээш насны бүх ахмадуудад өвлийн хэрэгцээнд зориулан 2тн нүүрс үнэ төлбөргүй олгох ажлыг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэний санаачилгаар "Тавантолгой" ХК гүйцэтгэж байна.
12-р сарын 9-ний өдрөөс иргэд нүүрсээ авч эхэлсэн бөгөөд 12-р сарын 17-ний өдрийн байдлаар Даланзадгад сумын нийт 2020 ахмад настнаас, 1359 ахмадууд маань 2 тн нүүрсээ авчээ.
Даланзадгад сумын ЗАА-ны ковш үнэгүй ачилт хийж өгөн иргэдэд дэм болж байна. Мөн ЗС-2-14 тоотод нүүрс жижиглэн борлуулах цэг ажиллаж байгаа юм байна.