УИХ дахь дараах ажлын хэсгүүд өнөөдөр /2020.12.23/ цахимаар хуралдана. Үүнд,
- Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.30 цагаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд;
- Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 2020 оны 01 дүгээр тогтоолоор байгуулсан ажлын хэсгийн гишүүд “Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах уурын болон усан халаалтын зуухны талаар” мэдээлэл сонсох ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Үндсэн хууль” танхимд;
- Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж өргөн мэдүүлэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын 2020 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд;
- Цар тахлын хүндрэлтэй үед эдийн засаг, санхүүгийн салбарыг сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээ, хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын 2020 оны 48 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
- Соёлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Засаг” танхимд;
- Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Их Засаг” танхимд тус хуралдана.