Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10946 хүн коронавирусийн тандалт, илрүүлэг шинжилгээнд хамрагдлаа. Шинжилгээний 25 төв, тандалтын 17 багт 261 эмч, эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд ажилласан.
Өнөөдрийн байдлаар шинжилгээнд нийт 398068, ПСР-ийн шинжилгээнд 327467 хүн хамрагдаад байна. Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлж буйгаар коронавирусийн халдварын ойрын хавьтал 2606, дам хавьтлын 20772 иргэн байгаа аж.