logo
Гадаадад гацсан иргэдээ татан авах ажил дотоодын нөхцөл байдалтай шууд уялддаг

Гадаадад гацсан иргэдээ татан авах ажил дотоодын нөхцөл байдалтай шууд уялддаг

2021/01/19

Гадаадад гацчихсан иргэдээ тоодоггүй гэх гуншинг сүүлийн хэдэн өдрүүдэд Гадаад харилцааны яам, Улсын онцгой комисс, Засгийн газарт хаяглах болов. Үнэхээр л гадаадад гацсан иргэдээ тоохгүй байна уу? Аль эсвэл гадаадад гацсан иргэд нь хэтэрхий явцуу хандаад байна уу гэдгийг анхаарая.


Нэгдүгээрт Дэлхий нийтийг айлгасан цар тахал болох Ковид-19 вирусын дэгдэлт эхэлж улс орнууд хилээ хааж, улс хоорондын зорчих хөдөлгөөн хязгаарлагдаж эхэлсэн 2020 оны 1 дүгээр сараас эхлэн Монгол улсын хэмжээнд боломжтой бүх арга хэлбэрийг ашиглан Гадаадаас иргэдээ татан авах ажлын зохион байгуулсан байх юм. Үүнийг та энэхүү графикаас харж болно.

2020 оны 1 дүгээр сард 2778 иргэнээ татан авч байсан бол 2020 оны 2 дугаар сард 979 иргэнийг татан авах ажлыг хийжээ. Энэ нь дотоодод нөхцөл байдал хүнд, хорио цээрийн дэглэм дөнгөж тогтоож эхэлсэн цаг үе. 2020 оны 7 дугаар сард 3943 иргэн, 8 дугаар сард 4468 иргэн, 9 дүгээр сард 3120 иргэн 10 дугаар сард 3354 иргэнийг татан авах ажлыг УОК болон Гадаад харилцааны яам хамтран зохион байгуулсан байх юм. 

Харин 2020 оны 11 дүгээр сарын 10 өдөр Монгол улсад ковид 19-ын дотоодын халдвар бүртгэгдэж нөхцөл байдал хүндэрсэн учраас гадаадаас иргэдээ татах ажлыг удаашруулж, дотоодод халдвар тархаж, эрсдэл өсөхөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулжээ. Тусгаарлах байрны нөөц бололцоо бага. Ажиллах хүчний хүрэлцээ зэргийг харгалзан УОК-ын зүгээс гадаадаас иргэдээ татан авах ажлыг түр хойшлуулсан байна. Гадаад харилцааны яамны зүгээс боломжтой бол иргэдээ татан авах хүсэлтийг УОК-т тавьж байсан. Гэвч дотоодын нөхцөл байдал хүнд байсан учраас арга буюу хойшлуулахаас өөр нөхцөл байдал байхгүй байсан гэдгийг албаныхан учирлах болжээ. 

2021 оны 1 дүгээр сарын 15 өдөр тусгай үүргийн нислэгийг БНСУ-руу үйлдэж 160 иргэнээ татан аваад байна. ЭНэ сард дахин 2 нислэг үйлдэх болсон тухайгаа УОК-оос зарлалаа. 

Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг 


Ийнхүү энэ сард БНСУ-аас 320 иргэнээ татан авах нь байна. Дотоодын нөхцөл байдал эрсдэл бага нөхцөлд гадаадаас иргэдээ татан авах ажлыг Гадаад харилцааны яам тогтмол зохион байгуулж иржээ. Гагцхүү 2020 оны 11 дүгээр сарын 10 өдөр дотоодод халдвар гарч нөхцөл байдал хүндэрсэн учраас л тусгай үүргийн нислэг 2 сар хийгдсэнгүй. Үүний шалтгаан нь тусгаарлах байрны асуудал гэдгийг УОК анхааруулж байна. 

Өнгөрсөн хугацаанд УОК-ын зөвшөөрлөөр Гадаад харилцааны яамнаас 28195 иргэнээ татан авах ажлыг зохион байгуулаад байна. Дээр хэлсэнчлэн 2020 оны 1 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл мянгаас 4500 хүртэл иргэнийг сардаа гадаадаас татан авч байв. Харин дотоодод халдвар гарч нөхцөл байдал хүндэрсэн өдрүүдэд татан авах ажил түр саатсан билээ. Гэтэл яг дотоодод нөхцөл байдал хүндрэхтэй зэрэгцэн гадаадаас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоо огцом нэмэгдсэн байна. 


Дээрхээс харах юм бол гадаадад гацсан иргэдээ гадаад яам огт хаяаагүй. Харин ч бүх боломжтой арга хэмжээг авч, санхүү нь хүндэрсэн, гадаадад орох байргүй болсон зэрэг иргэдэд хууль журмын хүрээнд бүх талын тусалцааг үзүүлж, өнгөрсөн онд санхүүгийн хүндрэлд орсон 1000 орчим иргэний ирэх зардлыг олон улсын байгууллагатай хамтран шийдвэрлэж татан авах ажлыг зохион байгуулсан байна. Мөн гадаадын зарим улсад амьдарч буй иргэдэд хоол хүнсний тусламж үзүүлэх, визний сунгалтыг нь хийж өгөх зэргээр гадаадад буй иргэдтэйгээ тогтмол ажиллаж байгаа гэдгийг Гадаад харилцааны яамны консулын газраас мэдэгдэж байгаа юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш