logo
ЭЗБХ: Үндэсний статистикийн хорооны даргаар Б.Батдавааг томилох саналыг дэмжив

ЭЗБХ: Үндэсний статистикийн хорооны даргаар Б.Батдавааг томилох саналыг дэмжив

2021/01/20

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн хулдаанаар Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэв.

Монгол УИХ-ынн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу Үндэсний статистикийн хорооны даргыг Монгол УИХ-ынн даргын санал болгосноор Улсын Их Хурлаас зургаан жилийн хугацаагаар томилдог. Энэ дагуу Батмөнхийн Батдавааг тус хорооны даргаар томилуулах саналаа Монгол УИХ-ынн дарга Г.Занданшатар танилцууллаа. Б. Батдаваа нь 1984 онд төрсөн, ам бүл 3. 2002 онд ерөнхий боловсролын сургууль, 2007 онд Тайваний Минг Чиуны их сургууль, 2012 онд Люксембургийн их сургуулийг төгссөн байна. Англи, хятад хэлтэй. 2007-2012 онд Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газар, Валют, эдийн засгийн газарт нягтлан бодогч, эдийн засагч, нөөцийн мэргэжилтэн, дилер, ахлах мэргэжилтэн, ахлах дилер, 2013-2016 онд Төлбөрийн тэнцлийн статистикийн судалгааны хэлтсийн захирал, 2016-2019 онд Гадаад валютын нөөцийн удирдлагын хэлтсийн захирал, Зах зээлийн газрын захирал, 2019 оны 2 дугаар сараас Судалгаа, статистикийн газрын захирлаар ажиллаж байгаа юм байна. Б.Батдаваа нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан тушаал тавигдах нийтлэг шаардлага, “Үндэсний статистикийн хорооны дарга, дэд даргыг томилохдоо түүний эдийн засаг, статистик, удирдлагын мэдлэг, мэргэшлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын туршлагыг харгалзана” гэсэн Статистикийн тухай хууль дахь шаардлагыг хангаж байгаа тул дээрх албан тушаалд нэр дэвшүүлж байгаагаа Монгол УИХ-ынн дарга Г.Занданшатар танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ынн гишүүн М.Оюунчимэг, Ц.Даваасүрэн, С.Чинзориг, Т.Доржханд нар асуулт асууж, нэр дэвшигчээс хариулт авав. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд бүх түвшиндээ нэгдсэн мэдээлэл буюу нэг тоотой байх шаардлагыг хэрэгжүүлж ажиллана гэдгээ нэр дэвшигч Б.Батдаваа илэрхийллээ. Цар тахлын нөлөө аж ахуй, иргэдэд хэрхэн нөлөөлсөн талаарх судалгааг Монголбанк, Засгийн газар хийж байгаа бөгөөд Үндэсний статистикийн хороо илүү нарийвчилсан шинжилгээ хийх шаардлага байгаа тул нэн тэргүүнд анхаарч ажиллахаа хэлж байв. Мөн хорооны үйл ажиллагааг орчин үеийн чиг хандлагад нийцүүлэх, улмаар мэдээллийн технологид суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит статистик мэдээллийг шуурхай гаргах үүргээ биелүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэв.

Гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авсны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Мэрит зарчмын дагуу мэргэжлийн хүнийг нэр дэвшүүлж байгааг дэмжиж, энэ томилгооны үр дүнд төрийн байгууллага хоорондын уялдаа, хамтын ажиллагаа сайжирна гэсэн хүлээлттэй байгаагаа гишүүд илэрхийлж байсан.

Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 12 нь Батмөнхийн Батдавааг Үндэсний статистикийн хорооны даргаар томилуулах Монгол УИХ-ынн даргын саналыг дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш