logo
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

2021/01/26

2021 оны 1 дүгээр сарын 25-наас 2 дугаар сарын 01-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр цас орж, нутгийн зүүн хагаст хүйтний эрч чанга байна.

Хур тунадас: 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 27-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд нутгийн хойд хэсгээр цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 7-12 метр явган шуурга шуурна. 29, 31-нд нутгийн хойд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүсч, цасан шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Завхан голын эх Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 22-27 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. 28, 29-нд хүйтний эрч бага зэрэг суларч Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Завхан голын эх Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 30, 31-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш