logo
Саудын Араб Улсад бүлэг этгээдийг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ

Саудын Араб Улсад бүлэг этгээдийг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ

2021/02/09

Саудын Араб Улсад 32 хүний бүрэлдэхүүнтэй бүлгийг авлигын хэрэгт холбогдуулан баривчилсан талаар тус улсын хэвлэл мэдээллийн агентлагаас мэдээлжээ. Баривчлагдсан этгээдүүд нийт дүнгээрээ 11,59 тэрбум риал буюу ойролцоогоор 3,09 тэрбум ам.долларын хэрэгт холбогдсон байна. Уг хэрэгт буруутгагдсан этгээдүүдийн дунд хээл хахууль авсан байж болзошгүй банкны ажилтнууд, мөн зэвсэгт хүчин, цагдаагийн албан хаагчид багтжээ.

Эх үүсвэр нь тодорхойгүй хөрөнгийг гэмт этгээдүүдийн дансанд мөнгөн урамшуулал хэлбэрээр байршуулан тус улсаас гарахад оролцсон хэрэгт банкны ажилтнуудыг сэжиглэсэн байна. Тус улсын Авлигатай тэмцэх газраас баривчлагдсан этгээдүүдийн дунд гадаадын иргэд байгаа талаар мэдээлсэн байна. Баривчлагдсан хэд хэдэн хүнийг ашиг олох, бусдыг залилан мэхлэх зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт буруутгажээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш