logo
"Хөгжлийн цаг”

"Хөгжлийн цаг”

2021/02/22
Иргэдийг хүлээн авч уулздаг “Хөгжлийн цаг” Өмнөговьчуудын хувьд санал бодлоо илэрхийлэх, асуудлыг хөндөх, хүсэлтээ уламжлах боломж болж хэвшжээ. 2021 оны 02 дугаар сарын 21-ний уулзалтад 2020-2024 онд хэрэгжих “Нутгийн хишиг” хөгжлийн хөтөлбөрийг удирдлагууд танилцуулж, иргэд энэ дагуу саналуудаа илэрхийллээ.
 
* Монголын урчуудын эвлэлийн Өмнөговь аймаг дахь салбар 2017 онд аймгийн “Дүрслэх урлагийн холбоо” нэрээр шинэчлэн байгуулагдсан боловч нэгдсэн урлан байхгүй...
 
* 2017 онд ХХҮГ-аар дамжин Оюутолгой ХХК-ийн ил уурхайд Хүдрийн хаягдал хадгалах байгууламж хэлтэст ажилд орсон аймгийн 30 иргэн ажилгүй болж байгаа тухай...
 
* Даланзадгадын 4-р орон сууцны ахмадууд, орон сууцыг дахин төлөвлөлтөд оруулж өгөхийг хүссэн...
 
* Зарим сумдад сургуулийн захирлын сонгон шалгаруултад багш ажилчид сэтгэл дундуур байгаагаа...
 
* Аймгийн ГХБХБГ-т газар олголтын асуудал маргаантай, хүнд суртал гаргадаг...
 
* Хаваржилтын хүнд нөхцөлд орон нутгаас хэрхэн анхаарах вэ... гэх зэрэг олон асуулт, асуудал иргэдийн зүгээс тавигдаж, холбогдох хариултыг дарга удирдлагууд өгч ажиллаа. Судлах шаардлагатай асуудалд иргэдтэй эргэх холбоотой байхаа илэрхийлсэн юм.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш