logo
Гуравдугаар сарын 1-нээс иргэд орон нутаг руу 72 цагийн хүчинтэй шинжилгээний бичгээ үзүүлээд зорчино

Гуравдугаар сарын 1-нээс иргэд орон нутаг руу 72 цагийн хүчинтэй шинжилгээний бичгээ үзүүлээд зорчино

2021/02/23

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ энэ сарын 22-ны өдрөөр дуусгавар болсон. Харин өнөөдрөөс эхлэн хөл хорио цуцлагдаж, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ. Ингэхдээ 13 төрлийн 59 үйл ажиллагааны чиглэлд түр журам гаргасан.  Харин олон нийтийг хамарсан уралдаан тэмцээн, аялал зугаалга, өргөтгөсөн худалдаа, диско баар, цахим тоглоомын газар, хүүхдийн тоглоомын төвийн үйл ажиллагааг хориглож байгаа.

Үүнтэй хоблогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Иргэд, аж ахуйн нэгжүүд дүрэм, журмаа баримтлаад, халдвар хамгааллын дэглэмийг сайтар  мөрдөж ажиллах ёстой. Нийслэлийн 30 мянган төрийн албан хаагч чиглэл бүртээ арга зүйн зөвлөгөө өгч ажиллана. Төр, иргэн, аж ахуйн нэгжийн гурвалсан холбоо маш чухал байна. Гурвуулаа хариуцлагатай байж, энэ цар тахлын хүнд үеийг давна. Хотын зүгээс иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжээд явна. Улаанбаатар хотынхоо нийгэм, эдийн засгийг хамтын хүчээр босгож ирье гэдгийг Хотын даргын хувьд иргэддээ уриалж байна” гэлээ.

Мөн Улаанбаатар хотоос гарах иргэд гуравдугаар сарын 1-нээс 72 цагийн хүчинтэй PCR/ПГУ-ын шинжилгээний бичгээ үзүүлээд явж болох юм байна. Харин орон нутгаас ирж байгаа зорчигчид асуумжаа бөглөөд Улаанбаатар хот руу нэвтрэх юм.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний хүрээнд зарим дүүрэг, хорооноос халдвар илэрсэн учраас өнөөдрөөс зарим газарт хэсэгчлэн хөл хорио тогтоохоор болсон байна.

Тухайлбал,

1. ХУД, 4-р хороо, Гарден сити 1301 байр 1-р орц

2. ХУД, 4-р хороо, Хангарьд сити Б-блок

3. ХУД, 12-р хороо, Сонгино 25-р гудамж 108-114. 1-3. 230-249

4. ХУД 12-р хороо, 52-р байр 4-р орц

5. ХУД, 12-р хороо, 62-р байр

6. ХУД, 12-р хороо, Сонгино 26-р гудамж 249-256

7. ХУД, 12-р хороо, Сонгино 29-р гудамж 374. 379. 381-385. 394-401

8. ЧД, 19-р хороо, Дээд салхит  1-36-р гудамжинд тус тус хөл хорио тогтоохоор болжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш