logo
“Өргөн нэвтрүүлгийн тухай” хууль чанартай уран бүтээл гарахад том дэмжлэг, суурь нөхцөл болно

“Өргөн нэвтрүүлгийн тухай” хууль чанартай уран бүтээл гарахад том дэмжлэг, суурь нөхцөл болно

2021/03/03

УИХ-аас Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг 2019 оны 12-р сард баталж, 2020 оны 7 сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлээд байгаа. Хуулийн хэрэгжилтийн хүрээнд олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид /Юнивишн, Скаймедиа, ДДэш ТВ, MNBC, Сансар дижитал г.м/ Өргөн нэвтрүүлгийн телевизийн сувгуудыг багтаасан “Үндсэн багц”-ыг үйлчилгээнд нэвтрүүлээд байгаа билээ.

Үндсэн багц гэдэгт Монголын телевизүүдийн холбоонд гишүүнчлэлтэй 18 өргөн нэвтрүүлгийн телевиз болон Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн таван суваг багтаж байгаа юм. Тус багцад үйлчилгээний хөлс тооцож олон сувгийн үйлчилгээ эрхлэгчдээр дамжуулан хуримтлуулахаар болж буй бөгөөд тухайн хуримтлагдсан хөлсийг өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд тараан хуваарилах зохицуулалттай юм байна.

Энэ нь эргээд телевизийн үйлчилгээг алслагдсан, сүлжээ хүрээгүй газрын иргэдэд ч хүртээмжтэй хүргэх боломжийг нээх ба өртөг өндөртэй бүтээгддэг үндэсний түүх, соёл, уламжлал, хүүхэд, танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэн хүргэхэд бодит дэмжлэг, шаардлагатай санхүүжилтийг бий болгох чухал хөшүүрэг болж өгөх юм. Өөрөөр хэлбэл уг орлогоор тухайн телевиз чанартай нэвтрүүлэг, контент бүтээн хэрэгчлэгчдэд хүргэх үүрэг хүлээж байна гэсэн үг. Ингэснээрээ телевизийн салбарын хөгжил шинэ шатанд гарах, уран бүтээлүүд чанаржин шударга өрсөлдөөнийг бий болгох, уран бүтээлчдийг чадавхжуулах зэрэг олон ач холбогдолтой.

Мөн саяхнаас олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгчид тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.6, 26 дугаар зүйлийн 26.5, 26.7-д тус тус заасны дагуу Үндсэн багц дахь телевизийн сувгуудын дарааллыг шинэчлэн тухайн телевизүүдийг сувгийн дарааллын эхэнд байршуулан өөрчилжээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш