Өнөөдөр буюу 2021 оны гуравдугаар сарын 12-ны өдөр нийслэлийн хэмжээнд "Ковид-19"-ийн шинжилгээ авах 8, дархлаажуулалтын 44 цэг ажиллаж байна.
Шинжилгээ авах цэгүүд нь зөвхөн цаг авсан иргэдэд үйлчлэх бол дархлаажуулалтын цэгүүдэд үйл ажиллагаа нь зогсохгүй, тогтвортой ажиллах шаардлагатай төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын 17825 ажилтнуудыг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ.