logo
Агаарын бохирдлыг бууруулах ажлын төлөвлөгөөг баталлаа

Агаарын бохирдлыг бууруулах ажлын төлөвлөгөөг баталлаа

2011/12/01
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
Төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтийг улирал тутам танилцуулж байхыг сайд Л.Гансүх, Д.Зоригт, Х.Баттулга нарт даалгасан байна.
Төлөвлөгөөний дагуу агаарын чанарыг сайжруулах бүс тогтоон, гэр хорооллын цахилгаан дамжуулах болон түгээх сүлжээг өргөтгөх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх тооцоо, судалгаа хийх, шалгуур хангасан айл өрхийн цахилгааны үнийг 50 хувь бууруулах, 5, 6 дугаар цахилгаан станцын барилгын ажлыг энэ онд эхлүүлж 2013 онд эхний ээлжийг ашиглалтад оруулах, нам даралтын зуухыг хэсэгчилсэн халаалтын системд холбох, хагас коксжсон түлшний цогцолбор байгуулах,  хийн түлш ашиглах гэрийн зуух бүтээж турших, шаардагдах хөрөнгийг босгохын тулд Засгийн газрын бонд гаргах, хөнгөлөлттэй зээл олгох зэрэг олон арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байгаа билээ. 
УИХ-ын тогтоолын хүрээнд 2011-2012 онд агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар, 2012-2013 онд 80 хувиар бууруулж, 2013-2014 онд хотын агаарын чанарыг байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй буюу стандарт түвшинд хүргэх зорилго тавьсан юм.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш