logo
“БРАТАН” уран сайхны кино энэ сарын 30-ний өдрөөс эхлэн бүх IPTV-ээр үзэгчдийн хүртээл болно

“БРАТАН” уран сайхны кино энэ сарын 30-ний өдрөөс эхлэн бүх IPTV-ээр үзэгчдийн хүртээл болно

2021/03/19
“Abrahams creative division”, “Событ фильм”, “Titans Pictures”, “HOMEMEDIA”, “OMNI” байгууллагуудын хамтын бүтээл “БРАТАН” олон ангит уран сайхны кино энэ сарын 30-наас эхлэн бүх IPTV-ээр үзэгчдийн хүртээл болох гэж байна.

“БРАТАН” олон ангит уран сайхны кино нь Монголын бүх Репперүүдийг нэг цуврал кинонд багтаасан бөгөөд жинхэнэ орчин цагийн гангстер амьдралын өнгө төрхийг бүх талаас нь харуулж чадсан кино юм. “БРАТАН” уран сайхны киноноос Монголын мэргэжлийн жүжигчид, бүх реппер дуучдыг харахаас гадна тэднээс өөр өнгө төрхийг мэдэрч болохуйц уран бүтээл болсон байна.

Ташрамд дурдахад “БРАТАН” олон ангит уран сайхны киноны “Zamen” нэртэй дууг “Vandebo” хамтлаг дуулж энэ сарын 16-ний өдөр сонсогчдийн хүртээл болсон билээ. “БРАТАН” олон ангит уран сайхны киноны зураг авалт зургаан сарын хугацаанд үргэлжилж уг бүтээл нийт 700 гаруй уран бүтээлчид ажилласан юм.

Уншигч та бүхэн “БРАТАН” олон ангит уран сайхны киног гуравдугаар сарын 30-наас бүх IPTV-ээр хүлээн авч үзээрэй.
 

 

Сэтгэгдэлүүд

Дээш