logo
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

2021/03/27

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна. Өнөөдөр Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутгаар, Төв аймаг, Хэнтийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван ширүүсэж, шороон шуурга шуурна.

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 03 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Бусад нутгаар солигдмол  үүлтэй. Цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг даван салхилж, шороон шуурга шуурна.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийнөөр 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Монголын тал нутаг, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, Их нууруудын хотгор, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.  

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 3-5 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 1-3 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 0-2 хэм дулаан байна.

2021 оны 03 дугаар сарын 28-наас 04 дүгээр сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

28-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд нутгийн хойд хэсгээр, 31-нд баруун болон төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, 31-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 28-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 31-нээс баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш