logo
Бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед зах, худалдааны төвүүдэд өдөр бүр хяналт, шалгалт хийгдэнэ

Бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед зах, худалдааны төвүүдэд өдөр бүр хяналт, шалгалт хийгдэнэ

2021/04/09
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 91 дүгээр тогтоол, 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 20 дугаар тушаалаар баталсан “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээний удирдамж”-ин дагуу хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн, борлуулалтын байдал, нөөц, үлдэгдлийн хөдөлгөөнд өдөр тутам хяналт тавьж, нийлүүлэлтийн болон үнийн түвшинг тогтвортой байлгах, үнийн хөөрөгдөл зохиомол хомсдол үүсгэх, хэт нөөцлөх, дамлан худалдаалахаас сэргийлэх арга хэмжээ авч ажиллана.

Иймд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВ, ХҮНСНИЙ ДЭЛГҮҮРҮҮД дараах арга хэмжээ авч ажиллах тухай Улсын байцаагчийн АЛБАН ШААРДЛАГА гарлаа.

Үүнд:

1. Бараа бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, борлуулалтын байдлыг хэвийн хангах

2. Бараа бүтээгдэхүүний үнийн түвшнийг тогтвортой байлгах

3. Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх

4. Бараа бүтээгдэхүүний зохиомол хязгаарлалт хийхгүй, хомсдол үүсгэхгүй байх

5. Бараа бүтээгдэхүүнийг дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлэх зорилгоор нэг хүнд хэвийн хэмжээнээс хэт их хэмжээгээр болон бөөнөөр худалдаалахгүй байх

6. Үгсэн хуйвалдаж үнэ тогтоохгүй байх” гэжээ.  

         Улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл ногдуулах арга хэмжээ авах болно.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш