logo
Начин Э.Энхбатын эмчилгээний зардлыг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргасан уу?

Начин Э.Энхбатын эмчилгээний зардлыг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргасан уу?

2021/04/12

Өнөөдөр Монгол улсын Өсөх идэр начин Э.Энхбат БНСУ-руу эмчлүүлэхээр явсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл түүний эмчилгээний зардлыг Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гаргасан байх магадлалтай хэмээн цахим орчинд иргэд бичиж эхэлжээ.  Тодруулбал,  

"Н.Түвшинбаярыг ялгүй үлдээхийн тулд Ерөнхийлөгч мөнгө гаргав уу
Улсын начин Э.Энхбатыг өнөөдөр 13 цагт Хүннү Эйрийн онгоцоор авч нисэхээр болжээ. Нислэгийн зардал 45 мянган ам.доллар бөгөөд очоод хоногт 5 сая воны эмнэлгийн зардал гарах юм байна. Эхний тооцоогоор нийт 500 орчим сая төгрөг шаардлагатай байгаа аж. Түүнийг зодсон Н.Түвшинбаяр одоогоор ямар нэгэн мөнгөн тусламж үзүүлээгүй бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга эхний зардлуудыг гаргаж байгаа гэсэн мэдээлэл байна. Сошиал орчинд Н.Түвшнбаярын өмнөх зодооныг Ерөнхийлөгч ах нь даасан шигээ дахиад асуудлыг нь цэвэрлэж эхэлжээ гэж бичиж, шүүмжилж эхлээд байна. Ямартаа Энхбат начинд эрүүл энхийг хүсье" хэмээжээ.

Мөн Э.Энхбат начныг ийм байдалд хүргэсэн МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг түүний эмчилгээний зардлыг даах ёстой хэмээж байгаа иргэд ч байгаа юм. МУГТ Н.Түвшинбаярын хувьд нийтдээ 4,216,000,000.0 төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, 14 ширхэг үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгөтэй. Туулах чадвар сайтай 170,000,000.0 сая төгрөгийн үнэ бүхий автомашин, 1600 хонь, 300 адуу, 512 үхэр, хурдан удмын 20 адуу, 20 тэмээ, 320 ямаатай. 1,900,000,000.0 төгрөгийн үнэ бүхий гурван ширхэг газар, 1,490,000,000.0 төгрөгийн үнэ хүрэх үнэт эдлэл, хэрэгсэлтэй аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш