logo
Шадар сайд СХД-ийн шинэ эмнэлэгт ажиллав

Шадар сайд СХД-ийн шинэ эмнэлэгт ажиллав

2021/04/13

Сонгинохайрхан дүүрэгт олон улсын стандартад нийцсэн 250 ортой, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, дүүргийн иргэдэд оношлогоо, эмчилгээ үзүүлэх жишиг эмнэлэг ашиглалтад орсон. Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд Л.Энхболд нар эмнэлгийн бэлэн байдлыг шалгалаа.

Эмнэлэг амбулаторийн 27 кабинеттай, хэвтэн эмчлүүлэх долоон тасагтай, мэс засал, дурангийн хагалгаа, хими, туяа зэрэг эмчилгээ хийхээс гадна  дотор, хүүхэд, мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, шүд, мэдрэл, халдварт өвчний тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Мөн хүчилтөрөгчөөр хангах корпус  өвчин нь хүндэрсэн иргэдэд яаралтай тусламж үзүүлэх боломжтой юм. Дүүргийн нэгдсэн эмнэлэг хуучин байрандаа цар тахлаар өвчилсөн иргэдийг эмчлэх 100 ор дэлгэж, өнөөдөр 67 хүнийг хэвтүүлэн эмчилж байна. Цаашид шаардлагатай бол ор нэмж дэлгэх боломжтойг эмнэлгийн дарга Б.Галсанцэдэн хэллээ. Цаашид Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт жишиг эмнэлэг байгуулахаар төлөвлөж байгаа тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэлэв гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.  

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш