Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэхээр Цэц дунд суудлын хуралдаанаа Баасан гаригт зарлав. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Одбаяр руу илэрхий дайрч эхэллээ. Энэ удаагийн Цэцийн хуралдаанаар Т.Доржханд нарын гомдлыг авч хэлэлцэх юм. Ерөнхийдөө бол одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эсэхийг л шийдэх юм.
Бага суудлын хуралдаан хууль бус болж эхэлсэн учраас хурлыг орхин явснаар нь Д.Одбаяр луу дайрах гол шалтгаан болжээ. Үүнийг мэдээж дахин нэр дэвших нь эргэлзээтэй болсон Ерөнхийлөгчийн хар пиарын баг явуулж байгаа нь хэнд ч ойлгомжтой байна.
Ерөнхийлөгч ҮХЦ-ийн шийдвэрийг өөрийн талд гаргуулах гэж элдвээр л оролдлого хийж байна. Цэц рүү өөрөө гүйж очиж нөлөөлөх гэж ч үзлээ. Цэцийг хууль бусаар хуралдуулах гэж оролдлоо. Ямар ч байсан Ерөнхийлөгчийн нэр дэвших асуудлыг Цэц хэлэлцэнэ. Угтаа бол өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэгчээр Тамгын газрын даргаараа З.Энхболдыг нь сонгосон нь л буруу байхгүй юу. Таныг төлөөлсөн хүн ийм нүх ухсан болохоор одоо хэн нэгэнд биш, өрсөлдөгч намдаа биш, Цэцийн гишүүдэд ч биш өөрөө өөртөө, өөрийнхөө буруу сонголтонд л харамсаж таарах нь дээ. Гэвч Цэц одоогоор шийдээ гаргаагүй байна. Тэр хүртэл Ерөнхийлөгч ямар алхамууд хийхийг харж л байя.
М.Эрдэнэ