Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүний туслах асан М.Отгонжаргал гэгч эмэгтэй Беларусийн төрийн мэдлийн “БЕЛАЗ” компаний албан ёсны борлуулагчаар дамжуулан Монголд мөнгө угааж байгаа тухай мэдээллийг EUREPORTER.COM сайтад мэдээлжээ.
Энэ бичвэрт..."Европын Холбоо, Швейцарь, АНУ-д нийт 59 хуний херенге дансыг царцаасны дотор Беларусын aвтократ Еренхийлегч Александр Лукашенко, тууний хүү, хамтран зутгэгчид нь орсон. Учир нь Лукашенкогийн менге угаах сулжээ ихээхэн хэмжээний менгийг Монголоор дамжуулан Эстони, Доминаканы Бугд Найрамдах Улсын оффшор компаниудад илгээж байсан нь илчлэгдсэн байна.
"Отгонжаргал Мойл бол Баттулгын хувийн туслахаар ажиллаж байсан хүн юм. Тэрээр Түмэн Хишигтэн, Баялгын Хувь гэх хоёр компанийн хувьцаа эзэмшигч байжээ. Отгонжаргал одоо Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт хууль сахиулах байгууллагын өндөр албан тушаал хашиж байна. Тэрээр United Belaz Machinery, United Belaz Machinery Investment Company хэмээх эгч дүүс компанитай. Энэ нь Беларусийн автократ ерөнхийлөгч Александр Лукашенкийн уул уурхайн тоног төхөөрөмжийг Монголд зарж байгаа нэрийн дор мөнгө угаасан гэж сэжиглэгдэж байгаа юм.
United Belaz Machinery-ийн өмчлөлийг Отгонжаргал Мойл нар Бүгд Найрамдах Доминикан улсын Эстони, Блустайтэд бүртгэлтэй Meress компанид шилжүүлжээ.
Эдгээр оффшор компаниудын ашигтай эзэд нь Лукашенкотой холбоотой гэж үздэг. Лукашенкогийн төлөө Монголоор дамжуулж мөнгө угаахтай холбоотой дэлхийн хэмжээний хөрөнгө, бизнесийн сүлжээ байгааг нотлох баримтууд маш их харуулж байна" хэмээн нийтэлсэн байна.
Энэ мэдээлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: "Улсаа хар, саарал жагсаалтад оруулахгүйн тулд та энэ оффшороо шалгуул. Би Сангийн сайдын ажлаа өгөөд 80 хонолоо. Өнөөдрийг хүртэл оффшорын мөнгө Төрийн санд орж ирсэнгүй. Өөрийн оффшороо оруулж ирж үлгэрлэ" хэмээн жиргэжээ.