logo
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэрэмжлүүлж байна!

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэрэмжлүүлж байна!

2021/04/19

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар Архангайн Эрдэнэмандал, Булганы Могод, Сэлэнгийн төвийн хэсэг, Сүхбаатарын Баруун-урт түймрийн эрсдэл НЭН ИХ түвшинд, Увсын төв, Завханы баруун, Хөвсгөлийн өмнөд, Булган, Сэлэнгэ, Дарханы нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын баруун, Сүхбаатарын өмнөд хэсэг түймрийн эрсдэл их буюу аюултай түвшинд байна.

Түймрийн аюул дунд түвшинд Увсын баруун, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хойд, Архангайн зарим хэсэг, Төвийн баруун хэсгийн нутаг дэвсгэр багтаж байгаа юм.

Иймд иргэн та бүхэн асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш