logo
Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовтой уулзав

Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовтой уулзав

2021/04/19

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ сарын 16-ны өдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтой уулзав. Монгол Улс болон Оросын Холбооны Улс хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөл цар тахлын үед ч эрчимтэй хэрэгжиж буйг талууд тэмдэглэв.

Уулзалтын үеэр ОХУ-аас “Спутник-V” вакцины 1 сая тунг ойрын хугацаанд нийлүүлэх асуудлаар хэлэлцэж, санал солилцлоо. Элчин сайд И.К.Азизов "Монгол Улсын Засгийн газар ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах ажлыг эрчимтэй зохион байгуулж, вакцины нийлүүлэлтэд ихээхэн ач холбогдол өгч байгаа талаар ОХУ-ын холбогдох албаныханд мэдээлж, байгуулсан гэрээ хэлэлцээрийн хүрээнд татан авах Монголын талын санал хүсэлтийг уламжлах болно" гэв.

Элчин сайд И.К.Азизов Монгол эрдэмтдийн зохион бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурын талаар, түүнийг зах зээлд нийлүүлэх талаар сонирхов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш