logo
С.Ганбаатар солонгосчуудаас авлига авч байсан бол одоо Ерөнхийлөгч Х.Баттулгаас захиалга авчээ

С.Ганбаатар солонгосчуудаас авлига авч байсан бол одоо Ерөнхийлөгч Х.Баттулгаас захиалга авчээ

2021/04/19

УИХ-ын гишүүн С.Ганбаатар хаана сэдэв байна тэрэнд хошуу нэмэрлэж, тэр дотроо үеийн үед Оюу толгойн сэдвээр улстөрждөг. С.Ганбаатар төгссөн сургуулиа худлаа мэдүүлж байсан, боловсролын түвшний хувьд маруухан нэгэн.

Өнгөц харахад эх орны нэр барьсан С.Ганбаатар нь попын хаан гэх нэр зүүтлээ улс төрд өөрийгөө таниулсан нэгэн. МҮЭ-ийн холбооны даргаас улс төрөө эхэлсэн тэрээр бие даагч, ХҮН-ын дарга, МАХН-ын дэд дарга гэх мэт нам, нам дамжсан.

Тэрээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшихдээ солонгосчуудаас хахууль авч байгаа бичлэг нь эх хувиараа цацагдсан. Гадныхнаас хахууль авч байгаа С.Ганбаатар Монголын эрх ашиг, ард түмний төлөө ажиллахгүй нь тодорхой юм. Ард түмэн ч түүнд хэзээ ч итгэл өгөхгүй гэдэг нь өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар ч тодорхой харагдсан.

Гэтэл одоо түүний зүг чигийг нь заагч алтан гадас нь женко Х.Баттулга болжээ.

Ерөнхийлөгчийн хийж буй улс төр болгоны гар хөлийн үзүүрт өнөө С.Ганбаатар л юу ярьж байгаагаа ч ойлгохгүй шахам хашгичаж, улстөрждөг болсон. Оюу толгой руу, МАН руу, нэр бүхий улстөрч руу хэн байна тэрэн рүү дайрч гүтгэх болсон. Одоо Ерөнхийлөгчийн талаас уриалаад буй бослого тэмцэл жагсаалыг хамгийн их өдөөх хүн нь УИХ-ын гишүүн С.Ганбаатар.

Санаж байгаа бол тэрээр энэ өвөл дах дэгтийтэй Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байсны ард мөн л Ерөнхийлөгч байсан талаар хэвлэлээр бичигдсэн. Мүүнийн шашинтан гэгдэж байсан С.Ганбаатарын одоогийн эзэн нь олны нүдэнд тодоос тод тодорхой харагдах болжээ.

Х.АНХЗУЛ

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш