Ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах тухай захирамж гаргаж Дээд шүүхэд хүргүүлсэн талаараа мэдээллээ.
Тэрээр захирамжаа уншиж танилцуулахдаа.. “Монгол ардын намын эгэл жирийн гишүүд, дэмжигчдийн итгэл үнэмшлийн эсрэг, хуульт ёсыг устгасан, Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын гол баталгаа болсон Үндсэн хуулийг үнэгүйдүүлсэн, үндэсний эв нэгдлийг задлан бутаргасан, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах гэсэн улмаар орон нутаг дахь намын удирдлага болон орон нутагт төрийн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг даргыг цэрэгжүүлсэн зэрэг Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд нийцэхгүй үйл ажиллагаа явуулах болсон тул МАН-ыг тараах захирамж гаргаж байна” гэлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулгын энэ захиражтай холбогдуулан нэр бүхий улс төрчид өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал...
Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцсэн байх ёстой!Ерөнхийлөгч уурлахаараа Нам тараадаг Үндсэн хууль, хуульд нийцээгүй жишиг тогтвол Ардчилал устаж байгаа нь тэр! гэлээ.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: "Монгол улсад тусгаар тогтнолыг авчирч, бүрэн эрхт тусгаар улсаа НҮБ-аар хүлээн зөвшөөрүүлсөн МАН-ыг хууль бус аргаар татан буулгаж, нэг хүний дарангуйлал тогтоохоор Х.Батттулга улайрч байна. Хагалан бутаргах, үймээнд самуунд хатгасан аливаа хууль бус үйлдлийг таслан зогсооцгооё" гэв.
Эдийн засагч Л.Наранбаатар: Төмөр замаас завшсан 55 тэрбум төгрөгийн гэмт хэргийг 2017 онд цайруулж, дээд шүүхийн шүүгчээр 2021 оны 2 сарын 28-д дэвшиж шагнагдсан С.Соёмбо-Эрдэнэ уруугаа Х.Баттулга МАН-ыг татан буулгах даалгавар өгч байна гэж ойлголоо. Хонгил...
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж... "Намыг шинэчлэх ёстой. Нам хэм хэмжээ тогтоодгийг хориглож, намыг СЕХ бүртгэж, хуулийн дагуу дүрэм журмыг нь баталж мөрдүүлдэг болох. Хууль зөрчсөн болон маргаан,татан буулгахыг шүүх шийдэх" гэжээ.
Энэ мэтчитчилэн улс төрийн хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулгын захирамжийн талаар үзэл бодлоо илэрхийллээ. Үүний адилаар чргэд ч гэсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын эл үйлдлийг буруутгаж байгаа бөгөөд МАН-ын татан буулгаснаар өөрөө төрийн эрхийг авахаар санаархаж байна уу гэх хардлаж байна.