Гэвч тус компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаярыг АТГ-аас хууль бусаар олсон 37 сая ам доллар буюу 105 тэрбум төгрөгийг Худалдаа хөгжлийн банканд байршуулж, хүүг нь завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр хавтаст хэрэг нээн шалгаж эхэлсэн. Улмаар дөрөвдүгээр сарын 9-нд тус ордтой холбоотой авилгын хэрэгт хураагдсан 1.4 сая ам долларыг улсын орлого болгосон талаар АТГ-аас мэдээлж байсан юм.
Ийнхүү хэргийг шалгах явцад НПГ-аас хянахаар татаж авсан боловч энэ хэрэг замхарч Т.Мөнхбаярын авлигын хэргийг хааж байна гэх мэдээлэл байна. Монголын боксын холбооны ерөнхийлөгчөөр энэ оны нэгдүгээр сард томилогдсон гэхээс өөр мэдээлэл бараг байхгүй Т.Мөнхбаяр нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байсан. Тиймээс өөрийн санхүүгийн гол эх үүсгэврийг Ерөнхийлөгч хамгаалж байна уу? гэх таамаглалыг учир мэдэх хүмүүс дэвшүүлээд байна.
Харин Худалдаа хөгжлийн банкнаас “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн данснууд дахь дансны үлдэгдлийн талаарх мэдээллийг олон нийтэд ил болгосон бол, тус компанийнхан 2019 онд тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад энэ оны тавдугаар сард багтаан 210 орчим тэрбум төгрөгийг олгоход бэлэн болсон гэдгээ илэрхийлээд байна.