Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас үргэлжлэн орж, ихэнх нутгаар салхи шуургатай, ялангуяа говь тал хээрийн нутгаар хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2021 оны 04 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 4-9 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутаг болон Дарьгангын тал нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 17-19 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 17-19 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 15-17 хэм дулаан байна.
2021 оны 04 дүгээр сарын 23-наас 04 дүгээр сарын 27-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23, 26-нд ихэнх нутгаар, 24, 25-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 24-нөөс ихэнх нутгаар сэрүүснэ.