logo
Ерөнхийлөгч Х.Баттулга Эрдэнэс силвер ресурсийн захирал Т.Мөнхбаярыг хамгаалж байна уу?

Ерөнхийлөгч Х.Баттулга Эрдэнэс силвер ресурсийн захирал Т.Мөнхбаярыг хамгаалж байна уу?

2021/04/23

Салхитын мөнгөний ордын үйл ажиллагааг хариицаж байгаа Эрдэнэс силвер ресурс компанийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаярыг АТГ-аас хууль бусаар олсон 37 сая ам доллар буюу 105 тэрбум төгрөгийг Худалдаа хөгжлийн банканд байршуулж, хүүг нь завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр хавтаст хэрэг нээн шалгаж эхэлсэн. 

Улмаар дөрөвдүгээр сарын 9-нд тус ордтой холбоотой авилгын хэрэгт хураагдсан 1.4 сая ам долларыг улсын орлого болгосон талаар АТГ-аас мэдээлж байсан юм. Ийнхүү  хэргийг шалгах явцад НПГ-аас хянахаар татаж авсан боловч энэ хэрэг замхарч Т.Мөнхбаярын авлигын хэргийг хааж байна гэх мэдээлэл байна. 

Тэгвэл “Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал Төмөрийн Мөнхбаяр гэж хэн бэ? “Монголиан гоулд резарв”, “Империал гоулд майнинг” гээд цуутай алтны компаниуд түүний мэдэлд байдаг гэнэ. Цаашилбал Т.Мөнхбаяр нь “Монголын нууц тарни” ТББ, “Монголын нохойн холбоо” ТББ, “Монголын немц овчарка сонирхогчдын холбоо” ТББ, Монголын пониболлын холбоо ТББ гэгчийг үүсгэн байгуулсан байх жишээний. Ямартай Т.Мөнхбаярыг Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэсэн мэдээлэл бий. Мөн Ерөнхийлөгчийн санхүүгийн гол эх үүсгэврүүдийн нэг гэгдэх учраас Т.Мөнхбаярын хэргийг Ерөнхийлөгч хамгаалж байна уу? гэх таамаглалыг учир мэдэх хүмүүс дэвшүүлээд байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш