Монголын улс төрийн тухай Economist.com сайтад 2021.4.24-ний өдөр гарсан нийтлэлийг хүргэж байна. Тус нийтлэлд ” Улс төрийн намыг татан буулгах нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөөгүй бөгөөд адгийн дарангуйлагчийн хийдэг зүйл юм.
1990 онд ЗХУ-ын нөлөөллөөс тайван замаар хувьсгал хийж гарсан Монгол Улс өнөөг хүртэл ардчилсан улс байснаараа онцлогтой. МАН бол Монголын ууган улс төрийн хүчин. МАН нь өнгөрсөн сард 100 жилийн ойгоо тэмдэглэсэн юм. Ерөнхийлөгч Х.Баттулгын дөрөвдүгээр сарын 18-нд хийсэн нам тараах гэсэн алхам нь эрх баригч нам болох МАН-д ихээхэн цочмог үйл явдал байлаа.
Энэ нам Засгийн газраа байгуулж, УИХ буюу парламентад дийлэнх олонхийг бүрдүүлсэн. Х.Баттулга бол өрсөлдөгч МАН-ын гол өрсөлдөгч Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгч. АН-ыг төрүүлсэн ардчилсан хувьсгалаасаа тус нам улам л холдож байгаа нь харагдаж байна. Одоо Монголын ардчилал аюул заналхийлэлд өртөж байна уу” гэжээ.
М.Наран