logo
Б.Баатархүү: Талбай дээр цугласан залууст хууль тайлбарлаж, сануулаад явуулсан

Б.Баатархүү: Талбай дээр цугласан залууст хууль тайлбарлаж, сануулаад явуулсан

2021/04/24
Нам бус залуусын нэгдлээс өчигдөр орой төв талбайд тайван жагсаал зохион байгуулсан.
 
Тэд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж, ийн цуглажээ.
 
Тэд иргэд маскаа зүүж, хүн хоорондын зайгаа бариад, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, нөхцөл байдалд дасан зохицон ажиллаж, амьдрах хэрэгтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн.
 
Тэгвэл дээрх залуусыг баривчилсан гэх мэдээлэл сошиал сүлжээнд гарсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Залууст хууль тайлбарлаж, сануулга өгөөд явуулсан” гэлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш